iPod-оо яаж засах вэ?

2008-11-13,11:03
iPod чинь ямар нэгэн байдлаар асахгүй байна уу? Хэрхэн засах вэ? гэдэг асуултанд хариулах гээд үзье.

Хэрэгтэй зүйлс:
1. USB компьютерт залгадаг залгуур. (Хуучны iPod-уудад Firewire залгуур байж болно)
2. Интернетэд холбогдсон компьютер.
3. iTunes програмын сүүлийн хувилбар суусан байх.

Хамгийн эхлээд таны iPod ямар загвар вэ?

Ямар ч байсан Restore хийгээд нэг үзэцгээе:

1. Компьютертээ ipod-оо залгана.
2. Menu товчийг голын товчтой зэрэг хэдэн секунд үргэлжлүүлэн дараад ipodоо унтрааж асаана.
3. Дөнгөж асангуут нь цаг алдалгүй голын товчийг тоглуулах (play/pause) товчтой зэрэг хэдэн секунд үргэлжлүүлэн дарахад диск горимд (disk mode) шилжих ёстой.
4. iPod-ы тань дэлгэц дээр Do not disconnect гэсэн бичиг гарч байвал холбогдсон гэсэн үг.
5. Холбогдсон бол iTunes-ээ нээгээд ipod дээрээ дарж байгаад restore товч дээр дарж restore хийнэ.

Ингээд л iPod чинь үйлдвэрээсээ анх авсан шигээ болно. Харин restore хийхийнхээ өмнө хэрэгтэй мэдээллүүд байгаа бол компьютер рүүгээ хуулж авах хэрэгтэй. Хэрэв диск рүүгээ орохгүй байгаад дээр нь үнэхээр хэрэгтэй мэдээлэл юм байгаа бол эхлээд өөр аргуудаар тэд нарыгаа авсаны дараа restore хийх хэрэгтэй. Үүний тулд устсан файл сэргээдэг програмуудаас ашиглаарай. Тэгэхгүй бол restore хийхэд iPod дээрх бүх зүйл устаж үйлдвэрээс анх гарсан юм шиг болдог.

Хэрвээ энэ арга амжилтгүй болвол ямар ч гэсэн iPod-ыхоо юу эвдэрснийг шалгах гээд үзье:

1. Menu товчийг голын товчтой зэрэг хэдэн секунд үргэлжлүүлэн дараад ipodоо унтрааж асаана.
2. Дөнгөж асангуут нь цаг алдалгүй голын товчийг буцаах ( |<< ) товчтой зэрэг хэдэн секунд үргэлжлүүлэн дарахад тестийн горимд шилжих ёстой. Энд та эд ангиудаа нэг бүрчлэн шалгах боломжтой.
Хамгийн их эвдэрдэг зүйл бол хатуу диск байдаг. Хатуу дискийг шалгахдаа:
IO->HardDrive гэж ороод доторх хоёр сонголтоор хоёулангаар нь шалгаарай.

Ингээд шалгаж дууссаны дараа menu товчийг дарж үндсэн цэс рүү шилжээд Reset сонголтоор iPod-оо дахин ачааллана. Хэрэв тестийн дүн iPod хэвийн гэж гарвал та дээр заасан аргаар Restore хийхэд л бүх зүйл хэвийн болно гэсэн үг. Харин эд анги асуудалтай бол та засварын газар очихоос өөр аргагүй болсон гэсэн үг.

Асуух зүйл байвал сэтгэгдэл үлдээгээрэй

Бичсэн: xvv
Бичлэгийн төрөл: Мэдлэг | (147) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 6766 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
bayrlaa
Зочин хэзээ бичсэн: 18:07, 2016-04-13 | |
За дээрх зааврын дагуу хиогээд засагдаагүй бол Компьютер ланд юм уу Теди ороод засуулаарай.
Зочин хэзээ бичсэн: 23:50, 2015-12-21 | |
ipod nii delgets deern itunes usb holboltiin zurag garaad bna odoo yah we yaraltai heleed uguuch pls

Зочин хэзээ бичсэн: 19:08, 2015-12-21 | |
ipod nii delgets ni tsagaartsan ene tohioldod yaj ynzalhu

tuwshin хэзээ бичсэн: 09:39, 2014-07-20 | |
Ipod shuffle yaaj zasah wee eoroso yasnan medegdehgui ulaanl gerel halit aniwchaad bn tuslaach
Зочин хэзээ бичсэн: 23:47, 2014-07-18 | |
ipod nii tseneglegch goliig ynzaldag ymuu hedeer ynzlah we
azaa (зочин) хэзээ бичсэн: 23:41, 2014-02-14 | |
Өө update хийчихсэн бол найдваргүй дээ. Tedy, Montel эд нар дээр очоод утас засдаг хүмүүсээс асуугаад үз дээ.
Алмас хэзээ бичсэн: 12:32, 2013-09-17 | |
adminaa bi iphone4 oo itunes eer update hiichihsen yumaa odoo yaahuu sim orj irku bn
мөөгий (зочин) хэзээ бичсэн: 15:25, 2013-09-09 | |
evdreltei ipod classictai hun bval hyamdhan selbegend uguuch
bas nano 2g selbegend
holboo barih
chinbaa87@yahoo.com
Зочин хэзээ бичсэн: 01:53, 2013-07-31 | |
evdreltei ipod classictai hun bval hyamdhan selbegend uguuch
bas nano 2g selbegend

holboo barih-chinbaa87@yahoo.com
Зочин хэзээ бичсэн: 11:04, 2013-07-26 | |
ipod touch zasdag gazaruud haana bdagiin
tseegii (зочин) хэзээ бичсэн: 17:10, 2013-07-08 | |
ipod touch 2G touch delgets zarna shuu bi uul ni ooriinhoo zasah gej germanaas avsanchin miniih bur hereggui bolchihson bn
tseegii (зочин) хэзээ бичсэн: 17:09, 2013-07-08 | |
Ipod touch 3G ee medku comd holbohgu reset all gedgig ni darchla teged untrad asku yum ugan apple iin zurag garj bsnaa unshaad bhiin (comd holboguma odoo yaj yanzlah ve)
Turuu (зочин) хэзээ бичсэн: 18:05, 2013-07-05 | |
ADMIN aa minii pod neeh sonin theme tei boltsin teged teriig yaaj butsaaj hewen den oruul huu
ipod tuoch 2g (зочин) хэзээ бичсэн: 21:20, 2013-06-04 | |
Сайн мэдэхгүй байна. Өөр компьютерт залгаад үзэх юм уу? Эсвэл цэнэг энэ тэр чинь дуусаагүй биз дээ?
Алмас хэзээ бичсэн: 14:18, 2013-06-01 | |